Өмнөд Солонгосын Автомашины уралдаан /Racing model/-ы модел Рю Жи Хэ амиа хорлох гэж байна гэсэн дуудлага өчигдөр (2019.02.19) цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Сөүл хотын Канг Нам дүүргийн цагдаагийн хэсгийнхэн моделийн гэрт нь очиход, биедээ ямар нэг шарх сорвигүй, ярих чадвартай байсан аж.
Тэрээр “нойрны эм” уусан гэж цагдаа нарт мэдүүлсэн байна. Модель бүсгүй тухайн өглөө телевизийн ярилцлагад орохдоо үр хөндүүлсэн тухайгаа ярьсан нь сошиалд шуугиан тарьжээ. Тэрээр гэртээ ирээд өөрийнх нь талаар шуугиж байгааг мэдсэн даруйдаа “Би одоо үхлээ” гэж өөрийн хуудсандаа бичсэнийг фэнүүд нь уншаад цагдаагийн газарт мэдэгдсэн гэнэ.
Одоогоор Рю Жи Хэ эмчилгээ хийлгэж байгаа юм байна.
1 comment
teneg sdanuud