Ховд голд осолдсон 6 настай Г хүүгийн эрлийг ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоохоор болжээ.
Тодруулбал, Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг буюу сумын төвд тус сумын 4 дүгээр гудамжинд -р тоотод оршин суугч 6 настай Г энэ сарын 13-ны өдрийн 16:55 цагийн орчим “Ховд” голд осолдсон тухай дуудлага тухайн өдрийн 17:05 цагт ирсэн. Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, орон нутгийн 54 хүн, ар гэрийн 10 хүний хамт нийт 86 хүн эрлийн ажиллагааг явуулжээ.
Өчигдрийн (2019.02.19) байдлаар усны камер ашиглан 3 км хайгуул, 170 цооног гаргаж, голоор 4 км замыг завиар самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт ар гэрийнхэнтэй зөвшилцөж эрлийг зогсоосон байна.