С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг МАН-аас гарсанд тооцсон тухай албан ёсны мэдээллийг МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар танилцуулсан. Түүний хэлсэнчлэн МАН-аас гарсан хүнд тус нам улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн дүрмийн заалттай аж. Харин намаасаа хөөгдсөн С.Мөнхчулууны хувьд дээрх шийдвэрт ямар байр суурьтай байгаа талаар болон хотын даргад дахин нэр дэвших итгэл үнэмшил нь хэвээр байгаа эсэхийг тодрууллаа.

-МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос таныг намаас гарсанд тооцсон шийдвэр гаргалаа. Энэ талаар байр сууриа илэрхийлээч.

-МАН-ын дүрмийн 1.1-д эрх чөлөө, шударга ёсны тухай заасан байдаг. Гэвч өчигдрийн шийдвэр шударга байж чадсангүй, гишүүдээ ялгаварласан шийдвэр гаргалаа. Хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу би хотын даргад нэр дэвшиж өрсөлдсөний төлөө намайг Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэж үзсэн юм билээ. Энэ бол анхных биш. Өмнө нь НИТХ-ын дарга С.Амарсайхан заалнаас нэр дэвшиж, НИТХ-ын даргаар сонгогдож байсан. Нийслэлийн намын дарга Д.Сумъяабазар ч гэсэн намын бодлогыг сөрөөд Нийслэлийн намын дарга болсон. Би намын удирдах зөвлөлд өргөдөл гаргана.

-Та хотын даргад дахиж өрсөлдөх үү?

-Би өмнө нь өөрөө заалнаас нэрээ дэвшүүлсэн. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хувьд дахин хотын даргад нэрээ дэвшүүлж өрсөлдөнө.

By updown

One thought on “С.Мөнхчулуун: Би МАН-ын Удирдах зөвлөлд өргөдөл гаргана”
  1. ЗАЙЛААЧЭЭ ТЭНЭГ НОВШОО, ЧИ ӨРГӨДӨЛ ГАРГАЛААА ГЭЭД ЮУ ӨӨРЧЛӨГДӨХ ЮМ, ЧАМАЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ ГЭЭД БАЙХАД Л ЧИЧРЭЭД ДАЙРААД БАЙХ ЮМ. ДҮҮ ШИГЭЭ СЭЛЭМ ЭРГҮҮЛЖ, ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭХ НҮҮ? ЭХЛЭЭД ДҮҮГЭЭ ХҮН ШИГ ХҮН БОЛГОЧИХООД НОРМАЛЬНЫЙ БАЙДАЛД ОРУУЛЧИХААД АЛБАН ТУШААЛД ШУНА ЗА, ТЭНЭГ НОВШОО

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн