Иракийн зүүн хэсэгт орших Дияали мужид 25 настай эмэгтэй долоон ихэр хүүхэд төрүүлжээ. Ихрүүдийн зургаа нь охин, нэг нь хүү гэнэ. Эх хүүхдүүдийн бие сайн байгаа бөгөөд эх өөрөөрөө төрсөн тухай Дияла мужийн эрүүл мэндийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Энэ талаар хүүхдүүдийн эцэг Иосеф Фади “Бид хоёр ийм олон хүүхэдтэй болно гэж бодож байсангүй. Одоо манайх 10 хүүхэдтэй боллоо” гэжээ. Түүнчлэн ийм явдал урьд өмнө нь тохиож байгаагүй гэж Дияла мужийн Аль-Баттуль эмнэлгийн захирал Али Шариф ярьжээ.