МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хурал өнөөдөр (2019.02.18) хуралдаж, МАН-ын хоёр гишүүний асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон Улаанбаатар хотын даргаар сонгогдсон ч Ерөнхий сайд батламжлахаас татгалзаад байсан С.Мөнхчулуун нарыг намаасаа түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан байна.
Тус намын дүрэмд зааснаар намын эв нэгдлийг хамгаалах, намын эрх ашигт үл нийцэх улс төрийн үйл ажиллагааг шүүмжлэн няцаах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн бол гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхээс тодорхой хугацаагаар татгалзана хэмээн заасан байдаг аж.
Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Сандуйг 60 тэрбумын хэрэгтэй холбоотой, энэ схемийг хэрэгжүүлсэн, намынхаа болон сонгогчдын итгэлийг алдсан гэж, С.Мөнхчулууны хамаарал бүхий этгээд нь олон нийтийн газар сэлэм барьж танхайрсан, удаа дараа хар тамхины хэрэгт холбогдсон, намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэж үзээд ийнхүү намаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.
1 comment
Zuv