Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ сарын зөвлөгөө өгөх өдөрлөг 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн өглөө 09:00 цагаас 17:00 цаг хүртэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” салбаруудад болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 70116004 дугаараас авах боломжтой.