АТГ-ын даргад тулган шаардах бичиг өгчээ

Авлигатай тэмцэх газрын /АТГ/ дарга Х.Энхжаргалыг 72 цагийн дотор сайн дураараа огцор гэсэн тулган шаардах бичгийг өнөөдөр  (2019.02.18) “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч төрийн бус байгууллаг гэдэг нэртэй газар, хэсэг иргэд өгчээ.

“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” гэдэг нэртэй энэ байгууллагын ард УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан нар байдаг.

Энэхүү бичигт: Авлигагүй нийгмийг бүтээх эрхэм зорилгын дор байгуулагдсан энэ газар суурь зарчмаа баримтлан шударга ажиллахын оронд эрх мэдэлтнүүдийн дохио зангаагаар ажилладаг болсоор удаж байна.

Иймд хуулийн зарчмаас урван тэрсэлсэн, үйлдэл эс үйлдэхүйгээгээрээ МАНАН бүлэглэлийн гол хамгаалагч АТГ-ын дарга Х.Энхжаргал таныг дараах  гурван үндэслэлээр цаашид энэ албыг ажиллах ёс зүйн чадамжгүй гэж үзэж байна. АТГ-ын даргын үүрэгт ажлаас сайн дураар 72 цагийн дотор огцрохыг нийт Монголын шударга ёсыг эрхэмлэгч ард иргэд болон эх оронч төрийн бус байгууллагуудаас шаардаж байна” хэмээн дурджээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

2 thoughts on “АТГ-ын даргад тулган шаардах бичиг өгчээ

  1. Нэргүй 2019-02-18 15:23 at 15:23

    Хууль зөрчөөд байгаа, хууль ёсыг үгүйсгэж байгаа эдгээр мэдрэл гаруудыг өөрсдийг нь хууль тогтоох байгууллагаас чөлөөлөхийг шаардах цаг болсон бололтой. хэн нэгэн дураараа авирласан нөхдүүд ард түмний нэр барьж таалагдаагүй хүн албан тушаалтан байгууллага бүрлүү дайрч давшлаад байвал энэ улсад хууль дүрэм гэж байхгүй эх захаа алдана биз дээ. Батзандан шиг хүмүүс хууль хэрэггүй буудая гэх маягийн юм хэлснээр нөгөөх нь ямар нэг байдлаар хэрэгжих байдал үүсч нийгэмд үймээн дэгдээвэл гарах үр дагаварыг хэн хүлээх вэ?

    Хариулах
  2. Зочин 2019-02-19 01:14 at 01:14

    За яах вэ гээдбайгаа хүн ажил хийхгүй

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн