БГД-ийн 16-р хороонд байрлах “С” зочид буудлын гадаа энэ сарын 16-ны өдөр 16:50 цагт нэг эмэгтэй “Буудалд хонох гэсэн юм аа. Машинаасаа мөнгө аваад ирье” гээд өлгийтэй хүүхдээ бусдад орхиод явсан хэрэг гарчээ. Өлгийтэй хүүхэд нь 14 хоногтой охин байж. Хүүхдээ орхисон уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгаж байна.
Эрүүгийн хуульд заасанчлан хүүхдээ “хаях, төөрүүлэх” гэсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “5.4 саяас 27 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тиймээс эмэгтэйчүүд төрүүлсэн үрээ төөрүүлж, бусдад орхихгүй байж, улсын асрамжид өгөх боломжтойг сануулж байна.