Улсын Сэтгэх чадварын олимпиад нь Оюуны чадварын IQ төв, ММБА, Хан-Уул дээд сургуулийн санаачлагаар 2003 онд анх зохион байгуулагдсан. 2004 онд БСШУ-ны сайдын тушаалаар улсын төрөлжсөн олимпиадын нэг болсноор 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Олимпиадын II даваа аймаг болон дүүргүүдэд /нийслэлийн олимпиадууд зохион байгуулагдах үеэр/ 2019 оны 04 сарын 08-нд, III даваа 05 сарын 04, 05-нд зохион байгуулагдахаар урьдчилсан тов гараад байна.
Олимпиадын 1 даваа сургууль бүрт зохион байгуулагдаж, шалгарсан сурагчид 2-ын даваанд оролцоно. Улсын Сэтгэх чадварын олимпиадад оюун ухаанаа сорин оролцож буй нийт багш сурагчиддаа амжилт хүсэе.