“Зайсан KFC” түргэн хоолны газраар үйлчлүүлсэн иргэд хордлого авсан хэрэг хоёрдугаар сарын 8-нд гарсан билээ. Шалтгааныг нь тодруулахаар өнгөрсөн хугацаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн ажилласан бөгөөд энэ талаар өнөөдөр /2019.02.18/ мэдээлэл хийлээ.
Шарсан тахианы сүлжээ ресторан КFC-ийн Хан-Уул дүүрэг, Зайсанд байрлалтай салбарт энэ сарын 9, 10, 11-нд хоол идсэн хүмүүс хоолны хордлого авсан.
ХӨСҮТ-өөс хоолны хордлогын улмаас эмчлүүлж буй иргэдээс цусан суулга өвчин үүсгэдэг шигел гэх нян илэрсэн талаар мэдээлсэн бол НМХГ-аас KFC сүлжээ хоолны газрын хоолны дээжээс авсан шинжилгээний хариуг танилцуулж байгаа юм.
Гарсан зөрчлийг үндэслээд Зайсан салбарын үйл ажиллагааг зогсоосон байгаа бөгөөд үргэлжлүүлэн 11 салбарын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр төлөвлөж байгаа аж
[fbvideo link=”https://www.facebook.com/SBNMongolia/videos/380158849486677/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]