Канадын амьдрал цувралынхаа ээлжит сонирхолтой нийтлэлээ хүргэж байна. Энэ удаад бид аав нарын баярын тухай өгүүлэх болно.
Канадад “Diapers party” гэж урьд өмнө сонсож байгаагүй маш хэрэгтэй, хөгжилтэй, ашигтай үдэшлэг болдог юм байна. Ээж нарт зориулсан үдэшлэгийг “Baby shower” гэнэ. Харин аав нарын баярыг памперс парти гэнэ.
Энэ баярт уригдсан ээж, аав, хэвлий дэх хүүхэд гурав юу ч бэлдэх хэрэггүй, зүгээр л очиход болно. Харин дотны найзууд нь хоол, зууш, коктейл, чихэр, жигнэмэг, бялуу, хамгийн гол зүйл болох шар айрагнуудыг бэлтгэж, байшинг удахгүй төрөх шинэхэн хүүхдэд зориулж бүрэн чимэглэсэн байна.
Ийм нэгэн баярт бид очиж байсан юм. Бид догдлон яаран нэлээд түрүүлж Линагийн эдлэн газар хауст очлоо. Эрчүүд гадаа мах шарангаа амттан зооглоно. Би ширүүн бороонд шалба норон орж ирж буй зочдыг цонхоор ажин зогсож байлаа.
Зочид болгон ижил бэлэг сугавчилсаар гүйлдэн орж ирцгээнэ. Тэдний нэг гарт хайрцаг живх, нөгөө гарт нь хайрцаг шар айраг.
Живхний баярын бэлэгнүүдээс илүү уг баярын утга учир нь үнэхээр сонирхолтой. Агуулга нь “Энэ үдэш өмссөн живхээ нортол шар айраг уугаарай. Үүнээс хойш чи эцэг болсон. Хүүгийнхээ живхийг сайн сольж байгаарай. Ахиж бид нар чамайг дуудахгүй. Аавын үүргээ амжилттай биелүүлж байгаарай” гээд гар барьцгааж, хундага тулган хөгжилдөж, зургаа даруулцгааж, хүүхэдтэй холбоотой таавар, тоглоом тоголцгоодог юм байна. Ямар ч сайхан соёлтой залуус байдаг юм энэ Канадад. Хамгийн тансаг үдэш байж билээ.
Баяр дууслаа бид гэртээ ирлээ. Манайх гэдэг айл шалнаас тааз хүртэл өрсөн бүх размерын памперстай боллоо.
Б.Уянга
2 comments
Manaihan bol dalimduulj arhidaj arhidaj hamag yumiig ni idej uuchihaad,jorlongiin gaduur sheechiheed.ugaaltuurt nusaa nyalj orhichihood garaad ehnertee bazuulsan gej nuhriig ni myalchihaad ehneriig ni muulj kaif avaad tartsgaana. bas boloogui margaash ni shar taiaach geed mungo guij darvalzana.
soyoltoi utgatai bayar temdegledeg xymyys saixan yumaa