Ардчилсан оюутны холбооноос “Ам асууя” хөдөлгөөнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс эхлүүлж буйгаа мэдэгдэж өнөөдөр (2019.02.14) мэдээлэл хийлээ. Тэд эрх баригч МАН 2016 оны сонгуулийн үеэр зарласан мөрийн хөтөлбөрөө өнөөдрийг хүртэл биелүүлээгүй гэж дүгнэж байгаа бөгөөд сонгуулийн үеэр эрх баригчдын худал мөрийн хөтөлбөр зарладаг байдлыг таслан зогсоож, ёс зүйгүй урлаг, соёлын зүтгэлтнүүд болон бизнесменүүдтэй тэмцэхээ илэрхийлж байв.

Энэ талаар Ардчилсан холбооны залуусын ерөнхийлөгч Н.Лхагвадорж “Бидний ард буй мянга мянган оюутан залуусын саналд үндэслэн Ардчилсан оюутны холбооны залуус “Ам асууя” хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлүүлж байна.

Монгол Улсын хэмжээнд сонгууль бүрт дарга нарыг дагаж дэмждэг урлаг соёлын зүтгэлтэн, төрийн соёрхолт, бизнесмен, улстөрчид маш олон болсон. Бид тэднээс ам асууна. Тэр тусмаа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ерөнхийлөгчид нэр дэвшсэн УИХ-ын дарга асан М.Энхболдыг дэмжин ажиллаж байсан соёл урлаг, спортын маш олон алдартан өнөөдөр чимээгүй байна. Мөн саяхан шударга ёс хэмээн ярьж байсан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар М.Энхболдын цүнхийг нь барьж явсан. Гэтэл М.Энхболд даргыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараа хэрхэн нүүрээ буруулж байгааг та бүхэн харж байгаа. Шударга ёс ярьж, ЖДҮ-ийн зээлийн хулгайг мартсан Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан танаас бид ам асуух болно” гэлээ.

Ардчилсан оюутны холбооны залуус “Ам асууя” хөдөлгөөнийг 14 хоног бүрт зохион байгуулж, худал амлалт өгсөн улстөрчдөд амлалтаа биелүүлэхийг шаардсан албан тоот бичиг хүргүүлэх аж.

By updown

2 thoughts on “Ардчилсан оюутнууд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс эхэлж “Ам асууна””
  1. МАНАН-ГИЙН ҮР САД ЗАЛГАМЖ ХАЛААНУУД СЭРЖ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА.ТА НАР ЧАДАХГҮЙ ДЭЭ.ЗҮГЭЭР Л БӨГСӨӨ ДОЛООГООД АРХИДААД ШОУДААД ЯВДГААРАА ЯВЖ БАЙСАН ЧИНЬ ӨЛЗИЙТӨЙ БАЙХ ШҮҮ. ТА НАР ШИГ АРЧААГҮЙ АЙМХАЙ ХУЛЧГАР ЗАЛУУ ҮЕ МОНГОЛЫН ТҮҮХЭНД БАЙСАНГҮЙ.ДАХИН ТӨРӨХЧ ҮГҮЙ.

  2. Оюутан шүү юм бол номоо уншаад, шалгалтаа яаж давахаа бодоод яв. Юун улс төр, албан тушаал. Хужаа гэж муулдаг Хятад оюутнууд номын сандаа өглөө 6-аас эхэлж очёрлож ороод, орой 12, 01 гэж харьж байна. Номын сандаа амьдарч, мэдлэгээр хооллож байна. Манай оюутнууд ховоор хооллож, уриа лоозонгоор амьдарч байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн