Улс төр

Кёкүшюзан Д.Батбаярын компани хамгийн олон лиценз эзэмшдэг

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо сүүлийн гурван жил дараалан буурч байна. Өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар хүчин төгөлдөр 1493 хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа нь 2017 оны эцсээс 252-оор бага тоо юм. Мөн энэ хугацаагаар тооцож үзвэл ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо хайгуулын тусгай зөвшөөрлөөс илүү гарчээ.

2014-2015 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосонтой холбоотойгоор ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо илүү гарч байсан удаатай. Харин хоёр жилийн өмнө өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлснээр өөрчлөгдөж байв.

Тэгвэл хамгийн олон тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын жагсаалтад хэд хэдэн өөрчлөлт орсон байна. Өнгөрсөн онд хамгийн олон тусгай зөвшөөрлийг “Алтан Дорнод Монгол” компани эзэмшиж байсан бол өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар “Чингис Ворлд Майнинг” компани хамгийн олон зөвшөөрөл эзэмшигч болжээ. “Алтан Дорнод Монгол” компанийн тусгай зөвшөөрлийн тоо 12­ оор буурсан бол ураны чиглэлээр ажилладаг “Кожеговь” компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрөл ес болж, буурчээ.

1Screen_Shot_2019-02-14_at_9.10.53_AM_copy-091111-442423028 Кёкүшюзан Д.Батбаярын компани хамгийн олон лиценз эзэмшдэг

“Чингис Ворлд Майнинг” компани 2018 оны нэгдүгээр сард улсын бүртгэлд бүртгэгдсэн, Японы хөрөнгө оруулалттай шинэ компани юм. Аялал жуулчлал, гадаад худалдаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, геологийн тойм судалгаа хийх, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, газар тариалангийн чиглэлээр ажилладаг компани юм.

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр нь гурван иргэн, хуулийн этгээд бүртгүүлжээ. Кёкүшюзан Батбаяр болон Япон улсын H.I.S Co.L, Huis Ten Bosch technology center Co.LTD үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд Кёзүшюзан Батбаяр тус компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг юм байна.

Эх сурвалж: news.gogo.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

  1. Кёкүшүзан ямар аймаар их лиценз эзэмшдэгийн. Женко бас том том орд газруудын лицензтэйшдэ өөр өөр хүний нэр дээр байлгадаг. Ард нь эзэн суудаг маш олон нууц ноёнтон гишүүд их бий балиар юмд шуналтаж үхэх гэж л улс төрд орж том алба горьддог бүгд адилхан хулгайчид байж хэн нь хэнийгээ шүүх гээд байгаан

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close