2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл өнөөдөр 09:00 цагаас орон даяар эхэлнэ. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдах ажээ.
Энэ жил ЭЕШ-ын материалыг шууд засах шилэн технологийг орон даяар ашиглах аж. Боловсролын үнэлгээний төвөөс энэ талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийнэ.
Элсэлтийн ерөнхий шалгалтад 2019 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их, дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой юм байна.
Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог салбар яамнаас 400 байхаар тогтоосон бөгөөд монгол хэл бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах юм.