Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалт 2019 оны 02-р сарын 21-ний өдрийн 08:00–10:00 цагт “ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧЛҮҮД, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ” сэдвийн хүрээнд “Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно.
Уулзалтын зочноор ЭЦА-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн дарга, Цагдаагийн ахмад Д.Эрдэнэбулган оролцоно.
Өглөөний уулзалт нь хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой бөгөөд хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй.
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.
ХЭҮК утас: 262752 (51)
ННФ утас: 313207 (128)