КFC-ийн шарсан тахианаас иргэд хордлого авчээ
2019-02-13 16:52

Шарсан тахианы сүлжээ ресторан КFC-ийн Улаанбаатар дахь сүлжээ ресторанаас иргэд хоолны хордлого авсан гэх мэдээлэл ирлээ. Энэ сарын 9, 10, 11-нд KFC сүлжээний Зайсан салбараар үйлчлүүлж, “Найзууд” багцыг авч идсэн болон захиалж авсан хүмүүс хордож ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа гэж эх сурвалжууд мэдээллээ.
Энэ талаар ЭМЯ-ны холбогдох ажилтнууд “Ийм мэдээлэл авсан, ХӨСҮТ-өөс тодруулж” байна гэсэн хариуг өгөөд байна. Мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.