Тус улсад 2016 онд төрийн эргэлт хийх оролдлого гарсан. Үүнээс хойш гурван жилийн дараа Туркийн эрх баригчид энэ оролдлогод оролцсон гэж үзсэн 1112 хүнийг баривчлах тушаалыг гаргасан гэж CNN Turk суваг мэдээлжээ.
Энэ хэргийг АНУ-д цагаачлан амьдарч байгаа шашны номлогч Фетуллах Гюленыг зохион байгуулсан хэмээн Туркийн эрх баригчид үзэж байгаа. Энэхүү төрийн эргэлтийн үеэр 250 орчим хүн амиа алдаж байсан юм.
Гэхдээ Ерөнхийлөгч Тайип Эрдогантай нэгэн үед ойр холбоотон явсан Гюлен өөрийгөө уг хэрэгт холбогдолгүй хэмээн мэдэгдсээр байгаа.
1112 хүнийг баривчлах ажил Нийслэл Анкарад голлон явагдах ч Туркийн нийт 76 мужийг хамрана гэж эх сурвалж CNN Turk мэдээлжээ.
Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол батлагдвал 2016 онд болсон дээрх хэрэг явдлаас хойш болж буй олныг хамарсан хамгийн том баривчилгаа болох юм. Хэргийн улмаас одоогийн байдлаар 77 мянга гаруй хүн баривчлагдан шоронд хоригдож, шүүгдэх өдрөө хүлээж байна. Мөн тус улсын эрх баригчид эргэлт хийх оролдлогын дараа 150 орчим мянган төрийн болон армийн албан хаагчдыг ажлаас нь халжээ.
Эх сурвалж: Reuters