Өнөөдөр (2019.02.13) шинийн наймны өдөр тохиож байна. Энэ өдөр Цагаан дара эх бурхныг нэг өдрийн дотор бүтээх уламжлалт арга хэмжээг “Богд хааны ордон” музейн үзэсгэлэнгийн танхимд долоо дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд 10 гаруй уран бүтээлч оролцлоо.
Жанрайсэг бурхны мэлмий рашаан буюу нулимс газар дусаж, тэндээс нь лянхуа цэцэг дэлгэрч Цагаан, Ногоон дарь эх мэндэлсэн хэмээх домог бий. Өнөөдөр /2019.02.13/ хаврын тэргүүн сарын шинийн 8-ны өдөр тохиож буй энэ өдөр Богд хааны ордон музейд Цагаан дара эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээх зан үйл болон тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Цагаан дара эх бурхны шүтээн зургийн үзэсгэлэнг олонд дэлгэв.