Сүүлийн үед хулгайн гэмт хэрэгтнүүд гудамжаар явж байгаа иргэдийг “Гар утсаараа нэг яриулаач”, “Хүн рүү дохиод өгөөч”, “Хүн дуудах гэсэн юм залгаж өгөөч” гэх нэрийдлээр гар утсыг нь авч зугтах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байж, сэжигтэй этгээдэд хууртахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.