Өчигдөр /2019.02.12/-нд түлш ачиж явсан автомашин онхолдож, зургаан тонн түлш асгарсан хэрэг гарчээ. Тодруулбал Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр багийн “Чингисийн хаалга” гэдэг газар Улаанбаатараас Хэнтий аймгийн Батноров сумын чиглэлд шатах, тослох материал тээвэрлэж явсан хүнд даацын ачааны автомашин унажээ.
Өглөө 09.15 цагийн үед гарсан уг газарт, тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч гурван цаг ажилласны эцэст автомашиныг босгосон байна. Машины жолооч Т нь “Ихэр наран” ХХК-ийн “Саёонг” загварын 23 тонн түлштэй ачааны автомашиныг жолоодож явсан бөгөөд ослын улмаас зургаан тонн түлш асгарчээ.