Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын Сонгуулийн Хэнтий аймаг дахь 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улсын УИХ-ын чуулганы энэ сарын хоёрны өдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг энэ сарын 10-ны өдөр товлон зарлаж, нөхөн сонгуулийн санал асуулгыг ирэх зургадугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль явуулахыг товлон тогтоол гарсан.

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр буюу /2019.2.11/-ний өдөр Дээд шүүхэд бүртгэлтэй нийт 31 нам байгаагаас 27-д нь нөхөн сонгуулийн талаарх зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна. Түүнчлэн сонгуультай холбогдож, хуулийн дагуу үүрэг хүлээн ажилладаг албан газруудад мөн зөвлөмжийг хүргүүлжээ.

Энэ удаагийн сонгуульд нийт 287.6 сая төгрөгийг зарцуулахаар болсон. Үүний 246.1 сая төгрөг нь Сонгуулийн ерөнхий хорооны нэр дээр, 32 сая төгрөг нь Улсын бүртгэлийн газарт, 8.3 сая төгрөг нь Цагдаагийн газрын үйл ажиллагаанд зарцуулагдахаар төсөвлөгдсөн.

Харин сонгуульд оролцох нэр дэвшигч болон сонгуульд оролцож буй намын сонгуулийн зардлын дээд хэмжээг Аудитын ерөнхий газраас нөхөн сонгууль явагдахаас 120 хоногийн өмнө буюу гуравдугаар сарын нэгний өдөр гэхэд тогтоосон байх болно. Бусад сонгуулийн үйл ажиллагаанууд Сонгуулийн тухайн хуулийн дагуу явагдах болно.

Хэнтий аймагт явагдсан 2016 оны сонгуульд 16,459 иргэн оролцож байсан ба тухайн үед сонгуулийн ирц 80 хувьтай байсан. Харин энэ удаагийн сонгуульд Улсын бүртгэлээс ирүүлсэн мэдээллийн дагуу нийт 17,450 сонгуулийн насны оролцох иргэн бүртгэлтэй байна” хэмээлээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн