Онцгой байдлын ерөнхий газрын даргын удирдамжийн дагуу улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Канад хийцийн модон цэцэрлэг, сургуулийн байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулжээ.
Шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт 57 канад хийцийн модон цэцэрлэг, сургуулийн барилга, байгууламжийг хамруулан, гал түймэр гарч болзошгүй 363 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна.
Хяналт шалгалтын явцад 61 зөрчлийг арилгуулж, 302 зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 44, мэдэгдэл 8, дүгнэлт 1, танилцуулга 1 бичиж тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн ажиллажээ.