Мэдээж автомашинтай бүх хүн засварын газарт очоод байдаггүй. Гарын дүйтэй, техникийн дөртэй манай эрчүүд автомашиндаа өөрсдөө засвар хийх нь элбэг. Энэ нь хэтэвчинд ч хэмнэлттэй гэж үзэх хүн олон бий. Жишээ нь амортизаторыг солиход амархан гэж санадаг хүмүүс бий. Гэхдээ сануулахад илүүдэхгүй зарим анхаарах зүйлсийг хүргэж байна.
• Амортизарыг сольж тавихаас өмнө авто машинд үзлэг хийх явцдаа пүрш уярсан машинд суурьлуулахгүй байсан нь дээр .Яагаад гэвэл манай авто машин эзэмшигчид хугараагүй л бол уяраагүй гэж тооцдог энэ нь буруу юм.
• Амортизаторыг гаднаас худалдан авсан дуураймал пүршин дээр суурьлуулахгүй байсан дээр хэрэв суурьлуулах тохиолдолд амортизаторын эдэлгээний хугацаа богиносно гэдгийг санаарай.
• Мөн үзлэг хийх явцад втулк резин , өндгөн тулгуур, босоо тэнцүүлэгч муу байвал зөвхөн амортизатор сольсноороо авто машин тухлаг зөөлөн болж элдэв дуу алга болохгүй гэдгийг санахад илүүдэхгүй, яагаад гэвэл нүдээр харахад резин эдлэл зүгээр мэт харагдавч дулаан оронд 3-с дээш жил болсон машинууд манай оронд ирээд агаарын температурын зөрөөнөөс болж резинлэг зөөлөн чанараа алдаж хатуурсан байдаг.
• Нэг тэнхлэгт заавал хос амортизатор тавина.
• Амортизаторын дагалдаж ирсэн шинэ втулк резин болон хамгаалалтын хэрэгслийг заавал хамтад нь тавих шаардлагатай.
• Амортизаторын никель гол нь гадна талаараа резин хамгаалалттай үед урагдаж тасарсан байвал резинийг заавал солих шаардлагатай.
• Хос хоолойт амортизаторын хувьд хадгалалтын горимд байдаг учраас сууриулахын өмнө 6-7 удаа доош харуулан бүрэн шахсаны дараа дээш харуулан барьж ажлын горимд шилжүүлнэ.
• Амортизаторын никель голыг суурьлуулах явцад гэмтээж болохгүй яагаад гэвэл сальник сэтэрч амортизатор богино хугацаанд ажиллагаагүй болно.
• Амортизатор хэлбэр дүрсийн хувьд адилхан ч тухайн машины даац болон онцлогт тохируулан хийгддэг тул зөвхөн катологид заагдсан амортизаторыг суурьлуулах хэрэгтэй.
• Хэт хуучин тулгуурын эд ангиуд муудсан машинд 55-р серийн буюу нэг хоолойт амортизаторыг тавихгүй байсан нь дээр.