Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Үсээ сайхан байлгах их энгийн. Шампуньдаа жаахан давс нэмж хутгаад л хэрэглэхэд хангалттай. Давс нь хуйхны мөхсөн арьсыг хуулах, хортой бодисыг гаргах, арьсны ус, РН-ийн тэнцвэрийг хангах гайхалтай үр дүнтэй.
Хэрвээ та шампуньдаа давс нэмэхээр шийдсэн бол дараах давснуудаас хэрэглээд үзээрэй.
-Энгийн хоолны чулуун давс хамгийн сайн нь. Түүнд олон төрлийн эрдэс бодис агуулагддаг.
-Калийн давс нь хуйхны илүүдэл шингэнийг гадагшлуулдаг.
-Тунамал чулуулгийн давс. Энэ төрлийн давс нь их хэмжээний эрдэс бодис агуулдаг. Тиймээс энэ давсыг гоо сайхны зориулалтаар их хэрэглэдэг байна.
-Далайн давс ч мөн толгой угаах туслах хэрэгсэл болоход ашигтай. Түүнд агуулагдах бодисууд нь үсний ургалтыг түргэсгэж, хуйхны цусны эргэлтийг сайжруулдаг. Үүний үр дүнд үс илүү өнгөлөг, гялалзсан болно.
Давсыг хэрхэн хэрэглэх вэ. Хоолны гурван халбага давсыг нэг удаа угаах хэмжээний шампуньдаа нэмээд, хутгана. Үүний дараа үс, хуйхандаа түргэж, нэг минут хэртэй байлгаад хүйтэн бүлээн усаар сайтар угааж зайлна. Хэд хэдэн удаа ингэж угаасны дараа үр дүн нь мэдрэгдэнэ.
Эх сурвалж: my-perfect.ru