БНСУ-д 40 жилийн туршид осолгүй жолоо барьсан 74-н настай өндөр настан Ким саяхан замын шугам давж орж ирсэн машиныг шүргэсэн осол гаргажээ.
Цагдаагийн газраас Кимийг 40 жил осолгүй жолоо барьсан ахмад жолооч хэмээн хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзсэн боловч тэрээр сайн дураараа жолоо барих эрхээсээ татгалзсан байна.
Ким хэлэхдээ “Урьдынх шигээ байсан бол уг машиныг харсан даруйдаа тоормосоо хурдхан хүчтэй гишгээд осол гаргахгүй байлаа. Гэвч одоо хөгширснөө ойлголоо. Дахиж машин барихгүй гэхээр сэтгэл санаа тайвширлаа” гэжээ.
Эх сурвалж: Mglradio