Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын III улирлын хичээл өнөөдрөөс (2019.02.11) эхэлж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас агаарын бохирдол болон томуу, томуу төст өвчний тархалт их байсантай холбогдуулан сурагчдын II улирлын амралтын хугацааг хоёрдугаар сарын 10-ны өдрийг дуустал үргэлжлэхээр шийдвэрлэсэн билээ.
Түүнчлэн нэгдүгээр сарын 18-ны өдөр БСШУСЯ-аас Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд аймгуудын ЕБС-ын сурагчдын амралтыг томуугийн дэгдэлттэй холбогдуулан сунгаж, нэгдүгээр сарын 21-нээс хоёрдугаар сарын 4-ний өдрийг дуустал сунгасан. Тиймээс дээрх аймгуудын ЕБС-ийн сурагчдын хичээл мөн өнөөдрөөс эхэллээ.