Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэр болон ЖДҮХС-тай холбоотой асуудалд анхаарч ажиллана хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн байгаа. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга нартай уулзаж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Хөгжлийн банкны бондын мөнгөний зарцуулалт гэх мэт олон нийтэд хүлээлт үүсгээд байгаа арваад асуудал дээр төвлөрч ажиллахаар болсон.
Хөгжлийн банкны ТУЗ-ийн удирдлагуудад зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, маргааш буюу хоёрдугаар сарын 12-нд танилцуулахыг үүрэг болгосон бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг ч сөхөн хөндөнө хэмээн мэдэгдсэн.
Үүнээс гадна иргэд түүнийг ЖДҮХС-гийн асуудалд нэлээн анхаарах болов уу гэсэн хүлээлттэй байгаа. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч амралтын өдрүүдэд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой материалуудтай нэг бүрчлэн танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн.
ЖДҮХС гэлтгүй бүх тусгай сангийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, дундаж давхаргад зориулагдах чиглэлд анхаарч ажиллаж байгаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлсийнхэн хэвлэлийнхэнд тайлбар өгчээ.