ОХУ: Төрийн албанд хяналт, шалгалтын тусгай хэлтэс байгуулна

2019-02-11 11:151min0
russia

Хяналтын болон хяналтын үйл ажиллагааг шинэчлэх зорилгоор ОХУ-ын Төрийн албанд дөрөвдүгээр сарын 25-ны дотор тусгай хэлтэс байгуулна гэж Ерөнхий сайдын орлогч Константин Чученко мэдэгдсэнийг Риа новости мэдээлжээ. Чученко энэ талаар “Коммерсант” сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Түүний хэлснээр шинэ хэлтэст “Нээлттэй засгийн газар” хөтөлбөрийн албан хаагчид ажиллаж, Хууль зүйн яаманд ажиллаж байсан Юри Любимов удирдах юм байна. Тэд ердийн үйл ажиллагаанаасаа гадна тодорхой төслүүд дээр анхаарал төвлөрүүлэн, ялангуяа хяналт шалгалтын үйл ажиллагааг сайжруулах ажлыг хариуцан гүйцэтгэх аж.

Тус хэлтэст дээрх албан хаагчдаас гадна шинжээчдийн болон олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид багтаж байгааг Сайдын орлогч тэмдэглэжээ.

Өмнө нь ерөнхий сайд Дмитрий Медведев Гайдарын форумд хэлсэн үгэндээ, бизнес эрхлэхэд тавигдах шаардлагыг өөрчлөх замын зураглал гаргах шаардлагатай байгааг дурдсан байдаг.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй