ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гурван жилийн дотор эдийн засаг сэхээний тасгаасаа гарч, улмаар бүрэн илаарших таамаглалыг эдийн засагчид тавьсаар байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр ойрын жилүүдэд 4-5 тэрбум ам.доллар манай улсын зах зээл рүү орж ирнэ. Төсвийн алдагдлыг бууруулахад зориулах Япон улсын нэн хөнгөлөлттэй 850 сая ам.долларын зээл, коксжих нүүрсний үнэ өсч байгаа байдал, Алт-2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зэхэж байгаа зэрэг нь эдийн засагт сэргэлт авчирч эхэллээ. Ам.долларын ханш тогтворжиж, үл хөдлөх хөрөнгийн үнэ эргээд өсч байна.

Монголбанк,“Тэнхлэг зууч” компанитай хамтран 2017 оны 3 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг сая танилцууллаа. 2017 оны 3 сард Орон сууцны үнийн индекс 1,01 болж суурь үе буюу 2013 оны 1 сараас 1,0 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас 0,17 хувиар өссөн үр дүнг харуулж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сард шинэ орон сууцны дундаж үнэ 2,045.0 мянган төгрөг болоод байна. Хуучин орон сууцны дундаж үнэ дүүрэг тус бүрт байршлаас хамаарах өөр өөр дүнтэй байна.

Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ гэвэл, уншигч та үл хөдлөх хөрөнгөө зарах гэж байгаа бол нэг их яарах хэрэггүйг харуулж байна. Зах зээл рүү мөнгө орж ирснээр, иргэдийн худалдан авах чадвар мэдэгдэхүйц дээшилж, үл хөдлөх хөрөнгийн үнэ аажмаар өсч байна.

By updown.mn

Мэдээний админ

3 thoughts on “Үл хөдлөх хөрөнгийн үнэ эргээд өсч байна”
  1. Иргэдийн худалдан авах чадвар дээшлэхгүй ш дээ, тэгэхээр яах юм, ойрын 2-3 жилд хуучин шин бүүм болно гэж бүү төсөөл, шаардлагатай бол зарж л байх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн