Өнгөрсөн шөнө (2017.04.19-20) маш ховор үзэгдэл болох Гибралтарын хад шиг хэмжээтэй маш том солир дэлхийн хажуугаар аюулгүй зөрлөө. Нийт 650 метр хэмжээтэй астероид дэлхийгээс сар хүртэлх зайнаас 4.6 дахин буюу 1,8 сая км хол зөрсөн талаар НАСА мэдээлэв.
Хамгийн сүүлд 2004 оны есдүгээр сард дэлхийгээс сар хүртэл зайнаас дөрөв дахин хол зайнд 5 км өргөнтэй астероид нисэн өнгөрсөн бол дараагийн биет 2027 онд дэлхийд хамгийн ойр нисэх аж. Нийт 800 метр хэмжээтэй биет сартай ижил зайнд нисч өнгөрөх юм байна. Үүнийг жижиг хэмжээтэй телескоп дурангаар ажиглаж болох аж. Нарны гэрлийг ойлгох чадлаараа сарнаас хоёр дахин их тул тод харагдах боломжтой гэнэ.
“2014 JO25” солир нь 2004 оноос хойш дэлхийн хажуугаар хамгийн ойрхон өнгөрсөн хамгийн том тэнгэрийн эрхэс юм.