“Америкийг дахин агуу болгоно” хэмээн гарч ирсэн тус улсын төрийн тэргүүн Дональд Трамп Ерөнхийлөгчийн суудалд суугаад хоёр жил боллоо. Бүрэн эрхийн хугацааныхаа 50 хувьд нь ирчихээд байгаа энэ үед тэрбээр юуг хийж бүтээв? Ямар амлалтдаа хүрч чадаагүй үлдэв?
- Дотоод улс төр
Ерөнхийлөө Трамп амласан бүх зүйлдээ тууштай байсан гэхэд болно. Эдийн засгийн шинэчлэлийн үр дүнд Америкийн олон иргэн багагүй ашиг хүртэж эхэлсэн. Компаниуд АНУ-д үйлдвэрээ шилжүүлж, тэндээ ажлын байр бий болгож эхэлсэн байна. Цагаачлалын урсгал эрс буурсан.
Харин Мексиктэй хиллэдэг хэсэгтээ хана барих гэсэн туйлын хүсэл нь л биелэгдээгүй бөгөөд үүнд конгресс мөнгө гаргаж өгөхгүй байгаа юм. Энэ асуудлаар Цагаан ордны эзэн өөрөө энэ ханыг барьж дуусгана гэж мэдэгдсэн билээ. Мэдээж энэ бүгд түүний Бүгд найрамдах намынханы дургүйцлийг ихэд хүргэжээ. Цагаан ордонд одоог хүртэл боловсон хүчний өлсгөлөнд орсон хэвээр байгаа нь Ерөнхийлөгч өөрийнхөө багийг бүрдүүлэхдээ мэргэжлийн бус, өөрийн таалалд нийцсэн хүмүүсийг сонгон авч буйтай холбоотой. Ерөнхийлөгчийн эсрэг мэдээллийн асар их дайн явагдаж байна.
- Гадаад улс төр
Трампыг Ерөнхийлөгч болсны дараахан Флорида мужийн Мар-а-Лаго эдлэн дээр нь уулзахаар дугаарлах улс орны төрийн тэргүүнүүд олон байсан билээ. Харин хоёр жилийн хугацаанд НАТО-гийн орнуудын удирдагчид Вашингтонд тус альянсын 70 жилийн ойн дээд хэмжээний уулзалтыг ГХЯ-ны тэргүүнүүдийн уулзалт болтол бууруулжээ. Дэлхий нийт ч Трамптай уулзалт хийх нь харьцангуй буурч байна.
Ерөнхийлөгчийн хувьд хоёр талын харилцааг сайжруулахын тулд дипломатч байдалд дээд түвшинд суралцах шаардлагатай байгаа. Гэвч Трамп тэгсэнгүй. Тэрбээр НАТО-гийн зардлыг европчуудаар гаргуулж чадсан.
- Цаашид юу болох вэ?
Цаашид Хятадтай нэлээд сөргөөцөлдөх магадлалтай байна. Ойрхи Дорнодоос Ирантай сөргөлдөж, Иран ч огт бууж өгөхгүй байх магадлалтай.
Дональд Улаан нүдэн гарагийг эзлэх хүсэлтэй байна
Ерөнхийлөгч Дональд Трамп энэ хоёр жилийн хугацаанд өмнө нь удирдлаган дор ажиллаж байсан хүмүүс болон сэтгүүлчдийн зүгээс өөрийнх нь талаар таагүй мэдээлэл бичсэн хэд хэдэн дурсамжтай тулгарсан. Энэ бүгдэд тэрбээр Твиттерээр л хариу барьж байв.
Харин саяхан мөн хоёр ном гарчээ. Экс туслах Клифф Симс нь “Тэнэглэлийн баг: Трампын Цагаан ордонд өнгөрүүлсэн миний хачирхалтай 500 өдөр” ном гаргасан байна. “Надад нэрсийг нь л өгчих. Би тэднийг гаргаад хаячихъя. Энэ асуудалд би анхааръя. Бид хамгийн ёрроолд нь байдаг бүх могойноос ангижрах гэж байна” хэмээн Ерөнхийлөгч хэлж байсныг тэрбээр дурджээ.
Үүнээс гадна Трамп бүрэн эрхийнхээ хугацаа дуусахын өмнөхөн Ангарагийг эзлэхийг хүссэн гэжээ. “Миний бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө, эсвэл хамгийн муугаар бодоход миний хоёр дахь бүрэн эрхрийн хугацааны үеэр үүнийг хийх хэрэгтэй байна. Тиймээс хурдавчлах хэрэгтэй” хэмээн NASA-гийн сансрын нисэгчдэд хэлж байжээ. Гэвч тэд 2030 оноос өмнө ямар ч боломжгүй гэсэн байна.
Эх сурвалж: https://www.kp.ru/daily/26937/3988676/