Зурхайчид хүний төрсөн жил хувь заяанд нь хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийгээд хамгийн азтай ба азгүй жилүүдийг жагсаажээ.
Жилүүдийг аз, одоор нь дөрвөн хэсэгт хуваасан байна. Үүнээс дөрөвдүгээр байрт орсон жилтнүүд хамгийн аз муутай бол нэгдүгээр байрынхан хамгийн азтай нь аж.
Дөрөвдүгээр байр буюу хамгийн азгүй жилтнүүд Морь, Бич, Луу
Тэднийг азтанууд хэмээн нэрлэхэд хэцүү. Яагаад гэвэл тэдэнд аз тун бага тохиодог. Тэд нөр их хөдөлмөр, өөдрөг зан, тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө тэмцдэг чанараараа энэхүү аз эзийг нөхдөг байна. Тэд хувь заяандаа найдалгүй, зөвхөн өөртөө л найдах ёстой гэдгээ маш сайн мэднэ. Амьдрал, хувь заяагаа тэд өөрсдөө бий болгодог.
Гуравдугаар байрт Тахиа, Гахай, Хонь
Тэд хувь заяа ивээнэ, амжилт авчирна хэмээн хэт их найдаж, эрч хүчээр дүүрэн байдаг. Гэвч санаснаар нь тэр бүр бүтэхгүй тул эхэлсэн ажилдаа сонирхолгүй болж эхэлдэг. Тэгэхээр тэд байнга амжилт ивээгээсэй гэж хүсч байвал хүссэн, өөрсдийн сонирхдог зүйлсээ хийх хэрэгтэй. Сонирхолгүй зүйлд хамаг цаг зав, хүчээ зарцуулбал тэд амьдралаас таашаал авч чадахгүй, сэтгэлээр унах болно. Тэгэхээр дуртай ажлаа хийвэл амжилт тэднээ салахгүй гэсэн үг.
Хоёрдугаар байрт Нохой, Хулгана, Бар
Тэдний амьдрал цаашдын хувь заяанд нь огцом нөлөөлөх гэнэтийн зүйлсээр дүүрэн. Эдгээр тохиолдлын олонх нь азтай тохиол гэж хэлж болно. Эдгээр жилтнүүд амьдралын үндсэн зорилгоо аль болох эрт тодорхойлох хэрэгтэй. Энэ нь амьдралын зөв замаа олоход тус болох болно. Амьдралын замаа урагш ахиулах нь тэдэнд илүү их амжилт дуудна. Тэд төрөлхийн хөдөлмөрч, шаргуу, тавьсан зорилгодоо хүрэхийг эрмэлздэг хүмүүс. Энэ бүхэн нь амьдралаа босгоход тус болно.
Нэгдүгээр байрт Үхэр, Туулай, Могой
Хамгийн азтай жилтнүүд. Гэхдээ тэд азандаа найдаж, бусад жилтнүүдээс илүү эрсдэл хийдэг. Тэд хувь заяаны бэлдсэн бэлгээс бүгдийг нь авах гэж эрмэлздэг, түүндээ ч дуртай. Тэд өөрсдийн дутагдалтай талыг мэдэхгүй болохоор аз, амжилтын урсгалыг хүлээгээд л сууж байж мэднэ. Тиймээс хувь заяаны бэлдсэн асар том боломжийг ашиглахын тулд өөрт байгаа чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээд ч тэдэнд асар их чадвар, бололцоо бий.
Эх сурвалж: astrokamen.ru