БНХАУ-д Африкийн гахайн мялзан өвчин тархсаны улмаас өнгөрсөн зургаан сарын хугацаанд нэг сая орчим гахайг устгасан байна. Уг өвчин өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Хятадад тархсан гэдгийг эрх баригчид баталжээ.
Хятад дэлхийн гахайн махны хэрэглээний хагасаас илүү хувь буюу 700 сая гахайг жилд гадаадын зах зээлд нийлүүлдэг. Харин АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр өнгөрсөн жил 1.6 сая гахайг экспортолсон байна.
Хэдийгээр гахайн мялзан өвчин хүнд аюулгүй ч гэсэн гахай туссан тохиолдолд үхэх нь тодорхой болдог. Одоогоор тус өвчний эмчилгээ болон вакцин байхгүй байна.
Гахайн жижиг, дунд фермүүд шаардлагатай арга хэмжээг авч чаддаггүй тул өвчний тархалтыг бууруулахад бэрхшээл тулгардаг гэнэ. Тиймээс Хятад улсын засгийн газар жижиг фермүүдийн тоог багасгах, том фермүүдийг байгуулах, дэгдэлт ихтэй газруудад хязгаарлалт хийх зэрэг олон арга хэмжээг авч байна.
Эх сурвалж: CNN