Тэр цагт амьтдад хорлолыг үйлдэгч нүгэлт шулмасын хаан хэмээгдэх нэгэн бээр үүнд үл тэсэн хорсож Бурханы өмнө олон амьтад хурах болж, харин миний өмнө нэг ч амьтад үл ирэх энэ юун буй хэмээн машид бахиран Сарангэрэлт бурханыг хараагаад гаслан гансран хэвтэв. Нүгэлт шулмасын хаан түүнийг ийн нойрсохуйд Догшин их хар сахиусан тэнгэр гэгч нь ийн хэмээн зүүдлүүлсэн болой. Ай хаан, чи бүү гаслагтун. Би чамд шидийг өгсүгэй хэмээгээд ийн өгүүлсэн нь
1.Галзуу цагаан арслангийн тархи
2.Галзуу догшин мунхаг зааны амны хөөс
3.Хорт могойн хэл
4.Галзуу зөгийн бал
5.Галзуу нохойн шүлс
6.Шулмасын есөн бүжигчний чөмөг
7.Үхээр идэгч чонын нүдний цөцгий
8.Үхээрийн мах
9.Эм мангасын умайн цус
Эдгээр есөн эдийг олж, энэ шившил тарнийг уншаад, зууран үйлдэж бүтээвээс архи хэмээх хорын их мөрөн гарах хэмээн зүүдэлжээ. Тэр нүгэлт шуламсын хаан нойрноос сэрээд маш ихээр баясан, тэдгээр хамаг эдийг цуглуулан, их хадат уулийн оргилд чулуун тогоог сайтар засч тэдгээр эдийг зүүдний ёсоор бүтээснээр архины арван их мөрөн урсан гарлаа. Тэр цагт бурханаас ном сонсогч хамаг амьтад түүнийг ус хэмээн ууснаар согтоод машид мухрах болов. Тэр архин мөрний ус газарт шингэснээр үрийн архи хийгээд зассан архи хоёулангийн уг шалгаан болсон болой. Тэр нүгэлт шуламсын хаан үүнд үлэмж баясан тэндээс Бурханы дэргэд хурагсад хийгээд өөрт цугларагч амьтадын олон цөөн хэдий чинээ буй хэмээн тэнцүүлэн үзсэнд нийт амьтдын дөрвөн хувиас гурван хувь болон үлдсэн нэг хувийн ихэнх нь бурханы дэргэд хураад, нэг хувийн цөөнх нь шуламсын хааны дэргэд хурж асанд, нүгэл шулмасын хаан тэр бээр дахин гаслангаар нэрвэгдэн шанлахуйд догшин их хар тэнгэр нь өгүүлрүүн Хаан чи бүү гаслагтун. Энэ галавын амьтдын нас нэг буман тоот болоод буян их тул чамд цугларч ирэх нь цөөхөн буй за. Үүнээс хойшхи ирээдүйд охор насны олон галав болох цагт бурханы шашнаас чиний шашин үлэмж дэлгэрэх больюу хэмээн өгүүлсэнд Нүгэлт шуламсын хаан тэр үгийг сонсоод Эдүүгээгээс хойшхи охор насны галвуудад бурханы шашнаас миний шашин үлэмж дэлгэрээд, хамаг амьтан гурван муу заяаны зовлонг эдлэн, ялангуяа Очирт тамд төрөхийн үрийг хураах болтугай хэмээн буруу ерөөл тавьсанд, Бурхан бээр түүнийг айлдаж мэдээд Чиний тэдгээр есөн хорын эдээс бүтсэн тэр архийг би таван мах, таван рашааны мөн чанарт болгон адислаад, түүнд амьтдын таван хорын ниваанисыг хольж ариусган эдлүүлж зооглосноор хамаг амьтныг ницваанисаас хагацуулж, Тэнсэлгүй үнэхээр туулсан бурханы хутагт хүргэх болтугай хэмээн ерөөл тавьжээ.
Есөн муу эдийн хүч архинд бүрдсэнээр амьтнаа энэ мэт хорлох нь
2.Галзуу догшин мунхаг зааны амны хөөснөөс бүтсэний тул архи үл уугч төрөлхтөн архинд үл дурлах үгсийг өгүүлбэл түүнд сэтгэл үл баясан Идам бурханд дотоод тахил болгогч хийгээд дээдэст ундаа болгосон энэ архийг үл уумуй хэмээн өгүүлэгч энэ юун буй хэмээн доромжлолын элдэв зүйл муу үгийг өгүүлж Архи надад олдсугай би дахин дахин уух болтугай хэмээн буруу үзлийг сэтгэл хүчтэй төрөх тэр нь хоёрдугаар хороос болсон болой.
3.Хорт могойн хэлний хороос бүтсэн тул хүнд муу үгсийг өгүүлээд, хураан уудалж тэсэн үл чадах нь гуравдугаар хороос болсон болой
4. Галзуу зөгийн балнаас бүтсэний тул архи нь балнаас ч үлэмж амттай болж, тэвчин үл чадах нь дөрөвдүгээр хорноос болсон болой.
5. Галзуу нохой шүлснээс бүтсэний тул бусад олон төрөлхтөнтэй хэрүүл тэмцэл хийн жанчих ба гөвших, мах яс арьсаа уралцан зовж үйлдэх нь тавдугаар хороос болсон болой.
6.Шуламсын есөн бүжигчиний чөмөгнөөс бүтсэний тул архиар согтсон төрлөхтнүүдийн хөл, гарын чөмөг бүхэн халуун оргиж, суух хэвтэх газар амаргүй тул гэнэт босоод чирэгдлийг гаргах, морь унавал галзуу мэт эрэг гуу хавцгай ба хад, мөрөн тэргүүтнээс ч айхгүй довтлон үйлдээд унан үхэтхийж, мах яс нүүр царай эвдрэн зовох нь зургаадугаар хороос болсон болой
7.Үхээрийг идэгч чонын нүдний цөцгийнөөс бүтсэний тул архиар машид согтсон хүний нүд нь тодорхойгүй гөлийж ахин үл чадах, юуны ч нүүрийг тодорхой үл мэдэн сэтгэл балран үйлдэх нь долдугаар хороос болсон болой.
8. Үхээрийн махнаас бүтсэний тул архийг үргэлж шүтэгч хүний нүүр царай нь үнсний өнгө мэт үзэшгүй болох нь наймдугаар хороос болсон болой.
9. Эм мангасын умайн цуснаас бүтсэний тул архийг үргэлж уугч төрөлхтнүүдийн биетэй хамт төрсөн сахиусан тэнгэрүүд нь зайл, түүний оронд шуламсын хаан баттай оршоод, тэр хүний найман түм дөрвөн мянган нисванис нь гал мэт бадрах, ус мэт хямрах, салхи мэт хөдлөх, шороо мэт бутрах тэргүүтэн арван хар үйлийг үйлдээд тангараг, санваар доройтсноор гурван муу заяатан хийгээд Очирт там тэргүүтэнд төрж тамын элдэв зүйл зовлонг амсаж эдлэх хэмээн гурван цагийн хамаг бурхад номлосон болой.
Ер архийг ууснаар:
1.Биеийн хүч тэнхээ доройтох
2.Нүүр царайны өнгө гундаж, үрчлээс олширч, турж эцэнхий болох
3.Хурц хэлэмгий өгүүлэмж нь дультраатан чалчаа залхай болох
4.Саруул тодорхой ухаан нь мунхран будангуйрах
5.Хойдын буян хилэнцийн үйлийн үрийг үл санан мунхарч үхэх
6.Энэ насандаа ( Нөгөө зовлонт хувхай согтуу ирэв ) хэмээн хүн бүхэнд доромжлогдох
7.Хойд насандаа ч гурван муу заяаны зовлонг амсах бөгөөд хэрэв хүмүүний оронд төрвөөс оюун мунхаг, зан авир муу болмуй хэмээн номловой.
6 comments
ЭТИЛИЙН СПИРТИЙГ УСТАЙ ХОЛИОД Л АРХИ ШҮҮ ДЭЭ. МЕТИЛИЙН СПИРТЭЭР АРХИ ХИЙВЭЛ ХОР БОЛНО.АРХИЙГ ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ ХИЙДЭГ
Энэ одоо юу солиороод бгам болоо
ЭРГҮҮ СЭТГҮҮЛЧ НАР Л ЭРГҮҮТЭЖ Л БАЙХГҮЙ ЮУ?
Ideenii deed arhiig muuldag yamar galzuu novsh ve.
arhiig yah gej neesen b na estoi hereggyi zyil mongolchuud arhind gyn orood b na zalyychyydiig yanaa hoich ye maani nebt orohnee
yanaa unen bn shde munhaguuda