Одоогоос 35 жилийн өмнө буюу 1984 онд Канадын “The Star”хэвлэл Америкийн алдарт шинжлэх ухааныг дэлгэрүүлэгч, уран зөгнөгч Айзек Азимовоос 2019 онд юу болох тухай зөгнөл нийтлэл бичиж өгөхийг хүсчээ.
2019 он гэж сонгосон нь ч учиртай. Оруэллийн алдарт бүтээл “1984” үүнээс 35 жилийн өмнө буюу 1949 онд анх хэвлэгдсэн юм. Сэтгүүлчдийн хувьд дахиад 35 жилийн дараа дэлхий ертөнц маань яаж өөрчлөгдөх вэ гэдэг нь сонин байлаа. Азимов ч мөн үйл явдал хэрхэн өрнөхийг өөрийнхөөрөө дүгнэх нь сонирхолтой байсан биз ээ.
Харин өдгөө алдарт зохиолчийн бичсэн цаг хугацаа хэдийнэ ирж, бид түүний зөгнөлийг хэр үнэн зөв байсныг шалгах боломжтой боллоо.
Юу биелэгдсэн бэ
Азимовын үүднээс авч үзэхэд 2019 онд гурван чухал зүйл хүн төрөлхтнийг санааг зовоох ёстой байсан гэнэ. Энэ нь:
- Цөмийн дайны магадлал
- Бүх нийтээрээ компьютержилт
- Сансрын орон зайн ашиглалт
Эхнийх нь хувьд өөрчлөлт шинэчлэлийн үеэс өмнөх буюу ЗСБНХУ, АНУ гэсэн хоёр том гүрний харилцааны үеэр гарсан юм. Тухайн үед сүйрлийн ирмэгт ирээд байсан ч зөгнөгч эр илүү өөдрөг хариулт өгчээ.
АНУ, ЗХУ бие биетэйгээ сөргөлдөж, цөмийн зэвсгээ хадгалсаар байвал 2019 онд амьдрал ямар байх вэ гэдгийг хэлэлцэх ямар ч ашигггүй юм. Ийм тохиолдолд биднээс цөөхөн нь, мөн бидний үр хүүхэд, ач зээ нар амьд үлдэнэ. Тэгэхээр дэлхий дахин зовлон шаналлын талаар дэлгэрэнгүй ярих утга алаг. Тиймээс цөмийн дайн болохгүй гэж таамаглая.
Айзек Азимов
Хэдийгээр 1980-аад оны эхээр энэ салбар нийтийг хамран хөгжих найдвар тун бага байсан компьютержилтийн талаар Азимов бас л гайхалтай нарийн хэлжээ. Энэ мэтчилэн түүний бичсэн нийтлэлээс биелэгдсэн зүйлс цөөнгүй бий.
- Бүх нийтийн компьютержүүлэлт
Азимов түүнийг зайлсхийх аргагүй зүйл хэмээн бат нотолжээ. Түүний хэлснээр 2019 онд хүмүүс компьютергүйгээр оршин тогтнох аргагүй болно гэсэн байна. Үүнийг эдийн засаг, аж үйлдвэржилт болон өрх бүрийн хэрэглээ болно гэжээ.
Энэ асуудал дээр хоцрогдсон улс орнууд илт хэцүүдэж эхэлнэ. Тиймээс тэдгээр улсын Засгийн газар өөрсдөө компьютержүүлэлтийг шаардаж эхэлнэ. Яг л одоогийн зэвсэг шаарддаг шиг.
Айзек Азимов
Энэ зөгнөл бараг биелэгдэж, өдгөө дэлхийн аль ч улс оронд айл өрх бүр компьютертэй болоод байгаа билээ.
- Зарим мэргэжил алга болно
Энэ нь компьютержүүлэлтийн үр дүн гэж Азимов үзэж байна. Энэ бүхэн хүмүүст тэр бүр сайнаар тусахгүй л болов уу гэжээ.
Аж үйлдвэрийн хувьсгалаас өмнө хүн төрөлхтний үнэмлэхүй олонх нь хөдөө аж ахуй, түүнтэй ойролцоох туслах үйлчилгээ эрхэлдэг байсан. Харин аж үйлдвэржилт эхэлж, фермээс фабрик руу шилжих явц хурдацтай, олон шалгууртай байсан. Харин компьютержилттэй холбоотойгоор үйлдвэрээс илүү хурдан шилжилт явагдаж, түүнээс ч илүү зовлон зүдгүүр учирна.
Айзек Азимов
Компьютер зөвхөн хүний ажлын байрыг булаагаад зогсохгүй. Бичиг баримт, цуглуулах, механик давталттай ажлууд автомат дэглэмд шилжинэ. Тэдгээрийн компьютерүүд гүйцэтгэж, роботууд удирдана.
Энэ зөгнөл ч биелэгджээ. 2019 онд цахилгаан холбооныхон гэх мэт олон мэргэжил хасагдаж, 2020 он хүртэл дахиад хэдэн арван мэргэжил зах зээлээс хасагдах гэж байна. Энэ бүгд Азимовын тооцоолсноор автоматжуулалт, компьютерийн удирдлагын систем хөгжсөнтэй холбоотой аж.
- Боловсрол өөрчлөгдөнө
Компьютер нэвтэрч, түүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн зах зээлд хэд хэдэн өөрчлөлт гарсантай холбоотойгоор сургуулийн боловсролд ч өөрчлөлт гарна гэж зохиолч үзжээ. Энэ бүгд компьютержилттэй холбоотой. Аж үйлдвэрийн эринд бичиг үсэггүй хүн ч гэдэс цатгалан амьдарч болдог байсан бол 2019 онд компьютертэй харьцахгүй, шинэ технологийн ертөнцийг мэдэхгүйгээр хоолтой амьдрах аргагүй болно.
Ирээдүйг зөгнөгч эр багш мэргэжил алга болно гэж зөгнөжээ. 2019 онд багш мэргэжлийг компьютер орлож, хүүхдүүд гэрээсээ боловсрол авах бөгөөд энэ нь сургуулийн хөтөлбөрөөр бус, хувь хүнд тохирсон хурд, хүсэл сонирхлоор нь явагдах гэнэ.
Энэ зөгнөлийг одоохондоо биелэгдээгүй гэж үзэхэд болно. Хүүхдүүдэд олгох боловсрол, хүмүүжлийн зарчим олон талаараа өөрчлөгдсөн. Мөн зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ алсын зайнаас сургах сонирхолтой болсон билээ.
- Экологийн асуудал хурцадна
Хүн төрөлхтний хог хаягдал, бохирдол зэрэгтээ харриуцлагагүй хандлагын үр нөлөө илт мэдрэгдэж, тэвчихийн аргагүй болно. Үүнтэй тэмцэхэд нэлээд хүнд болно. 2019 онд технологийн салбарын хөгжлөөр бие экологийн асуудалтай тэмцэх төхөөрөмж гарна гэж найдаж байна.
Айзек Азимов
Энэ таамаглалын эхний хэсэг нь үнэхээр биелэгдсэн. Өдгөө дэлхий дахинаа экологийн асуудал эрчимтэй нэмэгдэж байна. Харамсалтай нь зөгнөлийн хоёр дахь хэсэг буюу эрдэмтэд энэхүү хямралаас гаргах аргыг олно гэдэг нь биелэгдээгүй юм.
Биелэгдээгүй юу үлдсэн бэ (Магадгүй ирээдүйд биелэгдэх)
Уран зөгнөлт эрийн таамаглалыг бодвол хүн төрөлхтний хөгжил илүү удаашралтай явагдаж байгаа хэд хэдэн зүйл бий. Тэдгээрийг нэрлэе.
- Айл бүрт робот
Азимов 1984 оны роботехникийн хуулийг санаачлагчийн хувьд «Хөдөлгөөнт компьютержсэн объект буюу робот аж үйлдвэрт нэвтэрнэ. Дараагийн үе нь айл бүрийн гэрт нэвтэрнэ» гэжээ.
Одоохондоо энэ бүгд биелэгдээгүй байна. Мэдээж ухаалаг кофе чанагч, ус буцалгагч, робот тоос сорогч зэргийг тооцвол хагас ч атугай биелэгдсэн гэж үзэж болно л доо.
- Сансрыг амжилттай эзэмшинэ
2019 он гэхэд Азимовын таамаглалаар хүн төрөлхтөн Саран дээр шинэ хүчээр очиж, тэнд амьдарч болох станц байгуулах гэнэ. Тэндхийн ажилтнуууд ашигт малтмал цуглуулж, түүгээр сансарт бусад объектыг байгуулахад шаардлагатай барилгын материал барина гэжээ.
Сансрын замд үйлдвэрлэл байгуулснаар дэлхий дээрх хүрээлэн буй орчны бохирдол багасч, асар том сансрын цахилгаан станц байгуулж, нарны энергийг цуглуулж, дэлхий рүү дамжуулдаг болно гэжээ.
Гэвч энэ биелэгдээгүй юм.
- Дэлхий дахины энх тайван
Нийгэм, боловсрол, экологи, сансрын шийдвэрлэх ёстой асуудлууд хүн төрөлхтөн нэгдэн нягтарч чадсанаар биелэгдэнэ.
Үндэстэн, ястан, угсаатны бүлгүүдийн хоорондын хамтын ажиллагаа өснө.
Айзек Азимов
Энэ асуудал дээр ч домогт уран зөгнөлтөн хэтэрхий өөдрөг хандсан бололтой.