Улаанбаатар хотын харьяат 34 настай Ш /эрэгтэй/ Хэнтий аймгийн Хэрлэн сумын Галшар сум руу явж байхдаа хүнтэй муудалцаж сууж явсан автомашинаас бууж үлдсэн байна. Тэрээр согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.
Түүнийг замд үлдээд сураггүй болсон тухай дуудлагыг өнгөрсөн шөнө (2019.02.04) 03:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, аймгийн Цагдаагийн газрийн алба хаагчдын хамт нийт 9 алба хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар согтуу эрийг өглөө 08:00 цагт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас эсэн мэнд олсон байна.