ЗГХЭГ-ын даргыг томилох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр тэр болгон дуугараад байдаггүй УИХ-ын гишүүн А.Ундраа өөрийн үгээ хурлын протоколд үлдээхийг хүссэн юм. Түүнийг үг хэлэхийн өмнө УИХ-ын гишүүн Х.Нямбаатар О.Баасанхүү гишүүнд хандаж бухимдлаа илэрхийлэхдээ “Баасанхүү толгойтод төрж өссөн гэх байх. Би тэндээс сонгогдсон. Дараагийн сонгуульд тэнд ирж надтай өрсөлдөөрэй. Баасанхүү МАНАН бүлэглэлийн жижигхэн гар хөл байхгүй юу. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд заамдалцсаны төлөө намайг шалгуулж байгаа юм” гээд түүний үгийг УИХ-ын дарга хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй хэмээн таслав.

Ингээд УИХ-ын гишүүн А.Ундраа ЗГХЭГ-ын даргад нэр дэвшиж буй Л.Оюун-Эрдэнэд хандан үг хэллээ. Тэрээр “Миний өмнө асуулт асуусан долоон гишүүн, үг хэлсэн таван гишүүн Л.Оюун-Эрдэнэд амжилт хүслээ, дэмжиж байгаагаа илэрхийллээ. Би ч гэсэн амжилт хүсч байна. Гэхдээ би дэмжихгүй. Л.Оюун-Эрдэнэ гишүүнээ би танд итгэхгүй байна. Яагаад гэвэл бид бүгд ард түмний тодорхой хэсэг дээр очиж нэр дэвшиж мандат өвөрлөж орж ирсэн. 2016 оны сонгуулиар ялсан хүмүүс энд байгаа. Залуучууд худлаа хэлдэг, шударга биш болохоор сонгуульд оролцохоос дургүйцээд байгаа юм. Та бол Хэнтийн сонгогчдын өмнө харвардын их сургууль төгссөн өндөр боловсролтой гэж өөрийгөө танилцуулж, тэр хүмүүсийн итгэлийг хүлээж орж ирсэн. Та сэтгүүлч мэргэжлээр төгссөн, улс төр судлаачаар бакалаврын зэрэг, боловсрол судлалаар магистрын зэрэг, эрх зүйчээр бакалаврын зэрэгтэй гэх мэтчилэн энэ олон сургуульд сурсан гэж байгаа. Дээр нь англи, орос хэлтэй гэх мэтээр намтартаа дурайтал бичсэн чинь үнэн үү гэдэгт би эргэлзэж байна. Би танд итгэхгүй байна. Үүнийг өнөөдрийн хурлын протоколд хэлж үлдээмээр байна. Цаг хугацаа таныг ажлаа хийж чадах уу, үгүй юу гэдгийг харуулах байх. Хүн сургуульд сурах боломж олдоогүй байж болно шдээ. Бүгдийг нь үнэн зөвөөр бичиж, өөрийгөө хэн бэ гэдгийг, үнэнийг жинхэнээр нь хэлж чаддаг шударга нийгмийг хүсч байгаа учраас ингэж хэлж үлдээхийг хүсч байна” гэлээ.

Түүний дараа УИХ-ын гишүүн Л.Болд ширээ нүдсэн авиртаа ард түмнээс уучлалт гуйлаа.

By updown

5 thoughts on “А.Ундраа: Л.Оюун-Эрдэнэ гишүүн таныг олон сургууль төгссөн, олон хэлтэй гэдэгт чинь итгэхгүй байна”
  1. Энэ хужаа авгай их хуцдаг болжээ яаж яваад хужаа цустай авгай нар монголын төрийн байгууллагад орж ирдэг бнаа соц үед эд нар монголчуудын жорлонг өвөл зунгүй ухаж амьдардаг бсан ш дээ их дээд сургуульд оруулдаггүй бсан сайхан цаг бжээ

  2. Энэ хужаа авгай их хуцдаг болжээ яаж яваад хужаа цустай авгай нар монголын төрийн байгууллагад орж ирдэг бнаа соц үед эд нар монголчуудын жорлонг өвөл зунгүй ухаж амьдардаг бсан ш дээ их дээд сургуульд оруулдаггүй бсан сайхан цаг бжээ

  3. засссс чи ч гэсэн мэлгэрийн буянаар өдий зэрэгтэй явж байгаа биздээ дуугай л амаа татаач, гэр бүл хамаатан саднаараа төрөөс хулгайч хийж амьдарч байгаагаа яаж зөвтгөх гэж байна ундараа чайнизаа

  4. хуцааа авгай минь чам шиг төрийн мөнгөөр гадаадад сурдаг бол хэн ч олон сургууль төгсөнө, одоо тэр төрийн сангийн зээлээ төлөөчээ

  5. авгай минь чам шиг төрийн мөнгөөр гадаадад сурдаг бол хэн ч олон сургууль төгсөнө, одоо тэр төрийн сангийн зээлээ төлөөчээ

Монголчууд-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн