фэйсбүүкт нэвтэрч, 340 гаруй иргэнийг залилсан охиныг баривчилжээ

2019-02-01 17:07
ohin

Цагдаагийн байгууллагаас цахим гэмт хэрэгтнийг илрүүлэн баривчилжээ. Тодруулбал, 340 гаруй иргэний фэйсбүүкт нэвтэрч, мөнгө залилсан 16 настай, эмэгтэй А-г БЗД-ийн цагдаагийн 3-р хэлтсээс илрүүлэн баривчилсан байна. Тэрбээр өмнө нь бусдын биеийг үнэлүүлэх, худалдах гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоогдсон ч насанд хүрээгүй шалтгаанаар ялаас мултарч байжээ.