Дорноговь аймгийн Айраг сумын нутагт ачааны машин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ. Тодруулбал, Айраг сумын “Цагаан дөрвөлж” багийн нутаг “4 км-ын гарам” гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт 6 км-т 44 настай, эрэгтэй Б жолоодож явсан “Волва шаланз” загварын том оврын ачааны автомашинаараа Бор-Өндөр сумаас Айраг сумын чиглэлд зорчиж явсан Улаанбаатар төмөр замын ачааны галт тэрэгтэй мөргөлджээ.
Машинд жолоочоос гадна гурван зорчигч явсан бөгөөд гал тэрэгний төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг урьд шөнө буюу хоёрдугаар сарын 01-ний 02:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 6 км зам туулан очиж, 47 минут ажиллаж, иргэн П /36 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдсан байсныг гаргаж, Айраг сумын Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Мөн автомашины жолооч Б нас барсан байсныг цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
1 comment
Зам тээврийн сайд Содбаатар гэдэг муруй хулгайчаа МАН хулгайч нар солих болоогүй л юм байх даа. дэг журам засаг замбараа алдаж цөөхөн монголчууд үрэгдээд дуусах нь