МАН-ын бүлэг өчигдөр 46 гишүүний ирцтэйгээр хуралдаж, хуралдаанаар Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн шийдвэрийг хэлэлцсэн юм.
Г.Зандашатар бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санал болгосон хүн бөгөөд түүний уг саналыг Удирдах зөвлөл 100 хувь дэмжсэн байдаг. МАН-ын бүлгийн хуралд шийдвэрээ танилцуулахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон ба хурлын үеэр өөр хэн нэгэн нэр дэвшээгүй юм.
Ингээд бүлгийн хуралдаанаар УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн Г.Занданшатарыг 100 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэж, дараа нь УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм.
Г.Занданшатар гишүүнд хандан бүлгийн гишүүдийн зүгээс шударга ёсыг тогтоох, хариуцлагыг тогтолцоог бий болгох, байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох чиглэлд УИХ онцгой анхаарах шаардлагатай байгааг сануулахын сацуу ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн зүгээс С.Зориг агсны хэрэг болон Эрдэнэтийн асуудалд анхаарч ажиллахыг захижээ.