Хятад инженер “Apple” компаниас технологи хулгайлжээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос “Apple” компанийн инженер Хятадын иргэнийг технологийн хулгай хийсэн хэргээр баривчилсан тухай “CNN” агентлаг мэдээлжээ. БНХАУ-ын иргэн Жизон Чен нь “Apple” компанийн жолоочгүй машины нууц төсөл дээр ажиллаж байх хугацаандаа тус машины гол эд ангийг хулгайлсан байна. Түүнийг Калифорни мужийн шүүхэд шилжүүлсэн бөгөөд хавтаст хэрэгт дурдсанаар тэрбээр баривчлагдахынхаа өмнө өөрийн эх орон руугаа нисэх онгоцны билет захиалсан байжээ.

Энэ удаагийн хэрэг “Apple” компанийн хувьд анхны тохиолдол биш юм. Зургаан сарын өмнө тус компанид ажиллаж байсан бас нэгэн Хятадын иргэн технологийн хулгайн хэргээр ял авсан юм. Дэлхийн технологийн ертөнцийн хамгийн том хоёр тоглогч АНУ болон Хятад улсын хооронд худалдааны дайн өрнөөд байгаа энэ цаг үед технологийн хулгайн хэрэг нь маш ноцтой асуудал билээ.

Эх сурвалж: CNN

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн