Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Дэлхийн 85 баяны мөнгө 3.5 тэрбум ядуусын хөрөнгөтэй тэнцэнэ – updown.mn

Дэлхийн 85 баяны мөнгө 3.5 тэрбум ядуусын хөрөнгөтэй тэнцэнэ

Швейцарь улсын “Oxfam International” байгууллагын хийсэн судалгаагаар дэлхийн хамгийн баян 85 хүний мөнгө нийлээд 1.7 их наяд ам.доллар болж байгаа нь манай гарагийн ядуу зүдүү 3.5 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ гэж тооцоо гарчээ.

Жил бүр дэлхийн бая­чуудын чансааг тодорхойлдог “Фор­бес” сэтгүүлийн 2013 оны жаг­саалтыг ашиглан тус байгууллагын ажилтнууд тооцоо хийсэн байна.

Дэлхийн баячуудын эх­ний 20-д бичигдсэн тэрбумт­ны мөнгө 2012 онд 23 тэрбум ам.доллар байсан бол 2013 онд 31 тэрбум болжээ.

Хамгийн баян хүнээр бичигдсэн Билл Гейтсийн мөн­гө 76 тэрбум ам.доллар бай­гаа нь 156 сая ядуу хүний хөрөнгөтэй тэнцэж байгаа аж.

“Форбес”-ийн чан­­саа­гаар эхний 28-д бичигд­сэн баячуудын 42 хувь нь америкчууд юм бай­на. Даш­рамд дурьдахад “Oxfam International” байгуул­лага нь дэлхийн хүн амын ядуу­рал, тэнцвэртэй бус байдлыг арилгахын төлөө тэмцдэг гэнэ.

 

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн