Бага идвэл урт насална

2019-02-02 15:521min0
hool

АНУ, Австралийн эрдэм­тэд хоол хүнсний хэрэглээг судлах нэгэн туршилт хийсэн бөгөөд идэш тэжээл нь бие организмын хөгшрөлттэй хол­­­­боотойг харуулсан бай­на.

Туршилтаар маш бага хоол өгч байсан хархнууд цаттал нь хооллож байсан хархнуудаас бараг хоёр да­хин урт насалжээ. Түүнээс гадна хоол тэ­жээлийн дутагдалтай гэж болох хархнуудад хөгшрөх процесс удаан явагдаж, бараг өвдөөгүй аж.

Эрдэмтэд өлсөж байсан хархнуудын хувьд эсийн дотор бодисын солилцоо бий болсноос ор­ганизм өө­рийгөө цэвэрлэж, урт наслахад нөлөөлдөг гэж тайл­барлажээ. АНУ-ын Өм­нөд Иллинойс мужийн их сургуулийн нэг хулгана 1820 хоног насалсан нь хүнээр бол 200 гаруй насалсантай тэнцэх юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй