Зэсвэгтэй оргосон цэргийг эрэн хайж байна

Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг оргосон хэрэг өчигдөр гарчээ. Энэ талаар Хил Хамгаалах Ерөнхий Газраас тодруулахад ийм явдал болсон нь үнэн гэсэн хариулт өглөө.

Увс аймаг дахь 0311 дүгээр ангийн хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Ц.Вангансүрэн 2019 оны нэгдүгээр сарын 30-нд морин уналгатайгаар, үүрэг гүйцэтгэхэд олгогддог зэвсэгтэйгээ харуулын байрыг орхин оргосон байна. Тэрбээр Завхан аймгийн Асгат сумаас хилийн цэргийн албанд татагдсан аж.

Эрлийн ажиллагааны явцад оргосон байлдагчийг ОХУ-ын тал руу давсныг тогтоожээ. Тиймээс энэ талаар ОХУ-ын талд албан ёсоор мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар ХХЕГ, ЦЕГ болон Увс, Завхан аймаг дахь хилийн ангиудын хамтарсан эрлийг баг ажиллаж байгаа аж. Мөн ОХУ-ын тал ч эрлийн ажиллагаанд оролцож байгааг албаны эх сурвалж хэллээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

3 thoughts on “Зэсвэгтэй оргосон цэргийг эрэн хайж байна

  1. goshuuch kurandoo 2019-01-31 17:08 at 17:08

    ter haa holddog yum. 1 jalgand hevtej bgaa biz. amisgaa. chono nohoid notsuulahaasaa umnu barigdaasai

    Хариулах
  2. Шаарнууд 2019-01-31 21:04 at 21:04

    Бас л нэг хөдөөний ядарсан хүүхдийг элдэвээр хавьчиж байгаад л өнөөх нь аргаа барахдаа түр ч болов би? сэтгэл амрахаар яваа биз, ойлгомжтой

    Хариулах
  3. зочин 2019-01-31 22:15 at 22:15

    Одооны залуус харахад нэг их пээдгэр, өөрийгөө нэг их томд тооцсон, том том яриатай, онгироо, сав л хийвэл зодчих гээд их ямаан омогтой. Тэгсэн мөртлөө цэрэгт ирээд 1, 2 хоноод л ахаа байя аа. Цэргийн албыг ийм гэж бодсонгүй. Би ардаа олон өнчин дүү нараа орихиод ирсэн гэх ч юм уу, надаас өөр ажил хийж тэжээх хүн байхгүй. Тийм ч өвчнөөр өвдөж, ийм ч аваарт орж байсан. Одоо тэр маань өвдөөд алба хаахад хэцүү байна. Жирэмсэн эхнэр, найз охиноо орхиод ирсэн. Санаа зовж байна гэх мэтээр ертөнцийн бүх л болохгүй, бүтэхгүй болгоныг хамж ирээд л орчин цагийн ардын уламжлалт үлгэр, туульс, домгийг хөгжүүлж өгнө шүү дээ.
    Тэгээд яахав нөгөө том дарга нар элдэв асуудалд орооцолдохгүйн тулд тааваар нь байлгаад ирэхээр “Даварсаар даварсаар Давгын толгой дээр” гэдэг шиг солиорч өгнөө. Эцэстээ цэргийн алба биш хүүхдийн цэцэрлэг шиг юм болно доо. Нөгөө хэдэн офицер, ахлагч нь ажлаасаа халагдахгүйн тулд чангахан шиг тушаал өгч зэмлэх, зандрахаас эмээж эхэлнэ. Яана даа.

    Хариулах

goshuuch kurandoo-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн