Засгийн газрын өчигдрийн (2019.01.31) хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон “Эрдэнэс таван толгой” ХК-ийн удирдлагуудад зарим үүрэг даалгаврыг өгөв.

Ингэхдээ 2019 оны нэгдүгээр улиралд багтаан “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгох талаар судалж, нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгалаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол хүн бүр Монгол хүн болж төрснийхөө хувьд байгалийнхаа баялгаас хүртдэг байя. Эхний алхам нь “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ногдол ашгийг олгох явдал. Ногдол ашгийг монголын ард иргэдэд олгох ажлыг нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулж хийх нь зүйтэй. Үүнийг хууль, тогтоомжийн хүрээнд маш сайн зохион байгуулах хэрэгтэй. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагуудад баяр хүргэе. Маш сайн ажиллаж байна. Өр ширэндээ баригдсан байсан ТӨҮГ, байгууллагыг үйл ажиллгааг нь жигдэлж, улмаар 720 тэрбум төгрөгийн ашиг олсон байна. Одоо ашгаасаа иргэддээ хүртээх хэрэгтэй. Бид цаашдаа ч ашигт малтмалаас олсон орлогыг хувиарлах бодлого баримталж ажиллах нь зөв гэж үзэж байгаа.

Энэ бол бэлэн мөнгө тараалт биш харин байгалийн баялагаас иргэн бүрт хувь хүртэх боломж олгон төр үүргээ хэрэгжүүлж байгаа хэрэг юм. Энэ нь ч Монголын ард түмний амьжиргаанд, амьдралд ач тусаа өгнө. Байгалийн баялагийнхаа үр шимээс ард иргэд нь хувь хүртдэг энэ ажил гахай жилийн нэгдүгээр улиралд бодит болж биелэлээ олоосой, жишиг болон тогтоосой гэж бодож байна. Энэ бол том ажил. Засгийн газар үүнийг эхлүүлэх ёстой.

Стратегийн ордууд, байгалийн баялагтаа монголын ард түмэн эзэн байх ёстой гэж бид үзэж байгаа. Байгалийн баялагийг цөөхөн хэдэн хүн, гэр бүл эзэмшихийн оронд ард иргэд баялагтаа эзэн болох хэрэгтэй, олон зуун мянган иргэд ч үүнийг шаардсаар байна” гэсэн юм.

By updown

One thought on “У.Хүрэлсүх: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг энэ улиралд багтаан олгох нь зүйтэй”
  1. Улсаа бодкү зөвхөн попордож нэр олж авах гэж улсынхаа эдийн засгийг улам дороытуулах гээд юүхэв. Хямралтай бсн улс орнуудын ухаант аргаар эдийн засгаа сэргээх нь гол болохоос нэр олж өнөөдрийн 5 цаас бидэнд тараагаад юүхэв!! Нуухы нь авах гэж нүдиы нь сохолсонтой адил юм болов, зөв өөр юманд зарцуулсан нь дээр. Хоёрын хооронд 50 цаасаар ард түмнээ хуураад тэр нь юм ч болкү улс нь улам доройтож байснаас

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн