БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоолоо. Монгол хэл бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна. Харин босго онооны болзол хангаагүй шалгуулагчдаас авах дахин шалгалтыг 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар товложээ. Монгол хэл бичгийн шалгалтад орж чадаагүй шалгуулагчид цаашид их, дээд сургуульд элсэх боломжгүйг Боловсролын Үнэлгээний Төвийн хэлтсийн дарга Л.Ганбат хэлж байв.
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам