Нийтлэл Буддын соёлын Махагала нийгэмлэгийн тэргүүн, докторант М.Тэгшбаяр өөрийн цахим хуудаснаа “Миний мэдэх М.Энхболд” бичвэр нийтэлжээ. Тэрбээр “УИХ-ын даргыг огцруулах арга хэмжээ амжилттай болж энэ цаг үеийн хамгийн муу муухай хүн болох М.Энхболд огцорлоо. Миний хувьд түүнтэй 2004 онд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Засаг дарга байх үед нь ажлын шугамаар танилцаж, хийдийнхээ талаар танилцуулахад бидний ажлыг нааштай хүлээж авч дэмжин ажилласан юм. Тэр бурхны шашин соёлдоо гүн хүндэтгэлтэй ханддаг, уламжлал соёлоо дээдэлдэг хүн гэдгийг, хэн нэгнийг дээр дор үзэлгүй, хүн ёсоор ханддаг сайхан зан чанартай хүн гэдгийг нь мэдэх юм.

Өмнөх парламентын үед олонх болсон Ардчилсан намынхан түүнийг хэлэх хэлэхгүй үгээр дайрч давшлахад тэвчээртэй сонсож, тайван хариулж байсан ба түүний дэндүү гэмээр энэ занг гайхан харж байв. Хожим тийм байдал хэд хэд давтагдахад мөн л зангаараа уул шиг хөдөлгөөнгүй, ёстой л төрийн хүний намба буурь зааж тэвчээртэй сонсон сууж харагдсан. Саяын сар гаруй хугацаанд үргэлжилсэн хэрүүл тэмцэл, урвалт шарвалт дунд тэрээр мөн л төрийн хүний намба зангараг зааж, хууль журмыг хэлбэрэлтгүй сахиж хэсэг хугацаанд парламентат ёсны тулгуур, сүүлийн найдвар болж үлдсэн. Чадалтай хүчтэй үед нь тойрон бялдуучилж, зусардаж байсан хүмүүс хамгийн их харааж, үзэн ядаж, занаж зүхэв…

Энэ удаагийн акц ч мөн түүнд хүнийг таних, нөхөрлөл, найз нөхөд, урвагч шарвагчдын нүүр царай мөн чанарыг таниулж өгсөн хичээл болж өгөх шиг боллоо. Хүчтэй үед чинь хамгийн их зусардан бялдуучилж явсан хүмүүс хэрхэн урван тэрсэлдэг, хэрхэн хүний ёсноос гадуур загнадаг болохыг, хэрхэн ашиг сонирхлын төлөө явж ирсэн зам, үнэт зүйлээсээ урвадаг болохыг бид харлаа, үзлээ, ойлголоо… Далан настай Доналд Трамп дэлхийн супер гүрний тэргүүн болж, эрч хүч, бодлого стратеги, алсын зайны тоглолтоороо дэлхийг хэрхэн доргиож донсолгож байна.

Төрийн хүний намба, үг даах, ухаан бодлого нь жигдэрсэн, 55 настай М.Энхболдод улс орондоо хийж бүтээх, олон ажлууд, улс төрчийн цаг хугацаа бий биз ээ. М.Энхболд муу хүн байж болох ч 30 шахуу жилийн хамаг муухайг түүнд тохож боорлож буй хүмүүс хүн чанар, яс чанараар ямар хүн бэ, би ийм хүн шүү гэдгээ хангалттай харуулж таниулах шиг боллоо. Хүн насан эцэс болтлоо суралцдаг гэдэг…” гэжээ.

By updown

3 thoughts on “Миний мэдэх М.Энхболд”
  1. одоо өнгөрсөөн хө хичнээн Магтаад сайшгаад ч нэмэргүй Наалдан пад болсон Сайн Нэрийг хүсэвч эс олдоно Муу Нэрийг хусавч үл арилана гэгчээр нэгэнт Иргэд олон түмэнхээ дунд Муу хэлүүлж Адлагдсан л бол тэгээд л өнгөрөө Иргэд бид чинь Сайн мууг ялгахтайгаа юм шүү

  2. АВЛИГАЧИН 60-тэрбумын толгойлогчыг өмөөрөөд байна уу муу нэрийг хусавч арилахгүй гэж монголын сайхан зүйр үг байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн