Австрийн эрдэмтэд хүүхдийн оюун ухааны хөгжил аав, ээжийнх нь ажил мэргэжлээс шалтгаалдаг гэсэн дүгнэлт хийжээ.
Оюутан сурагчдын сурлагын үзүүлэлтийг харуулсан статистик мэдээнээс харахад аав ээжийнх нь нэг нь бизнесийн байгууллага, мэдээлэл технологийн салбарт болон инженерээр ажилладаг бол хүүхдийнх нь сурлага сайн байдаг гэнэ. Харин эрдэмтэд юм уу математикчдын хүүхдүүд сурлагаараа тэргүүлдэг байна.
Гэхдээ эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлд анхаарал тавих юм бол ямар ч хүүхэд хичээлдээ амжилт гаргана гэдгийг эрдэмтэд зөвлөжээ.