Кенийн дунд сургуульд Патрик Хинга шилдэг хөлбөмбөгчин байлаа. Хүүхдүүд түүнийг Пеле гэж хүртэл дууддаг байв. Гэвч Патрик сургуулиа төгсөөд буруу замаар орж, мансууруулах бодис хэрэглэж эхэлжээ.
Бүх зүйл жаахан амсаж үзье гэсэн сонирхлоор эхэлж, жинхэнэ мансуурагч болсноор дууссан юм. Үүнээс болж Патрик байгаа бүхнээ алдаж, үгүйрч хоосорч дуусчээ.
Гэвч хувь заяа түүнд хоёр дахь боломж олгосон байна. Тэрбээр 15 жил уулзаагүй ангийнхаа охин Ванжитай санаандгүй тааралдсан нь түүний амьдралыг орвонгоор нь өөрчилжээ.
Патрик ангийнхаа охиныг дуудахад Ванжа огт таньсангүй. Багын найз нь бохир заваан хувцастай гуйлгачин болсон байх юм чинээ хэн санах билээ.
Бүсгүй ч орон гэргүй түүнд туслахаар шийджээ. Ингээд хандивын хуудас нээж, Патрикийг сэргээн засах эмчилгээнд явуулснаар шинэ амьдрал нь эхэлсэн байна.
Үүнээс гадна Ванжа ангийнхаа андад өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэхэд тусалж, “Хингагийн дэлгүүр” нэртэй дэлгүүр нээхэд нь тусалжээ. Мөн Ванжа түүний гадаад төрхөнд ч анхаарч, Патрик танигдахын аргагүй өөр хүн болсон байна.
“Би өөрийгөө шинэ хүн болсноо мэдэрч байна. Өдөр бүр бурхнаас дахиж хэзээ ч хар тамхичны амьдрал руугаа орохгүй гэж гуйдаг” хэмээн Патрик Хинга хэлжээ.
Түүний энэхүү хөл дээрээ боссон амьдрал Кенийн иргэн бүрийн сэтгэлийн хөдөлгөжээ. Интернэт сүлжээгээр энэ талаар мэдээллүүд цацагдаж, Ванжа, Патрик нар өөрсдийнхөө үйлдлээрээ амьдралд бууж өгсөн хүмүүст итгэлийн гал бадрааж чаджээ.
Тэд сайн хүний бяцхан тус ч хүний амьдралыг сайнаар өөрчилдөг болохыг харуулсан юм.
4 comments
Үнэхээр ухаантай сайхан сэтгэлтэй бүсгүй байна.Ангийнх нь хөвгүүнийг нь бурхан түшжээ.
Ванжа шиг хүмүүс олон болтугай.Маш сайхан сэтгэлтэй хүн б.на.Бурхан үүрд ивээж яваг. Амен.Патрик үнэхээр азтай залуу юм аа.Бурхан түүнд туслаагүй бол тэр өдиийд үхээский.
Burxan bish BANJA gedeg angiin oxin ni ene zaluud tusalsan geed bichsen baina shyy ee
аав ээж нь тусалсан байсан ч тэнэг юмнуудынхаар бурхан тусалсан л гэж хэлцгээнэ биз хха