08:00 цагт: Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт: ХААИС дээр “Дээд боловсролын засаглал” их дээд сургуулийн удирдлагуудын семинар болно.
09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.
11:00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Монгол Улсын 2018 оны шүүхийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.
11:00 цагт: МҮЭ-ийн холбооны байранд Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос багш ажилчдын цалингийн нэмэгдэл хэлэлцээрээр тохирсон хувь хэмжээнээс дутуу олгож байгаа, 26 мянга гаруй туслах ажилтнуудын цалингийн зөрүүг нэмэгдүүлэхгүй байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт: БСШУСЯ-нд Монгол Улсын шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг шалгаруулан алдаршуулж “Хүндэт өргөмжлөл” мөнгөн шагнал болох 30,0 /гучин сая/ төгрөгөөр шагнан урамшуулна. Шилдгээр шалгарсан уртын дууч Доржийн Дуламыг БСШУС-ын дэд сайд хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ.